ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭН НҮБ-Н КОНВЕНЦЫН ТАЛУУДЫН БАГА ХУРАЛ COP17 УЛААНБААТАРТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА.

НҮБ-н Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын талуудын 17-р бага хурал эхэлж Цэнхэр бүсийн MT21 асарт Цөлжилтийн эсрэг конвенцыг хэрэгжүүлэхэд Шинжлэх ухаан ба бодлого сэдвээр хэлэлцүүлэг өрнөлөө.
Grenada улсын төлөөлөл: Бид бүхэн энэ зорилтыг хэрэгжүүлэхийн тулд хиймэл оюун ухааныг ашиглах, мөн түүнтэй зэрэгцэн хиймэл оюун ухааны системд хяналт тавих хэрэгтэй.
Бразил улсын төлөөлөл: Конвенцын хэрэгжилтийг хангахын тулд мэдлэг хуваалцах, технологи дамжуулах, инноваци түгээх ажил хийж хэрэгжүүлэх хэрэгтэй, мөн томоохон хэмжээний мэдлэгийн санг хамтдаа үүсгэе.
БНХАУ-н төлөөлөл: Уламжлалт мэдлэгтэй технологийг хослуулах нь зохистой. Өндөр нарийвчлалтай дата сан үүсгэхэд БНХАУ санаачлагатай манлайлан ажиллах технологи, хөгжлийн боломжтой. Мөн дата шинжилгээ хийхэд манай улс өндөр чадавхийн боломжтой. Улмаар манай улс урт хугацааны санхүүжилт дээр хамтран ажиллах боломж ба сонирхол бий.
Монгол улсын төлөөлөл Н.Мандах: Цөлжилтийн эсрэг конвенцын хэрэгжилтийг хангахад инновацыг эрчимжүүлэхэд санал нэгдэж байна. МУ-н зүгээс НҮБ-н Цөлжилтийн эсрэг конвенцтой урт хугацаанд хамтран ажилласан, энэ хүрээнд багагүй зүйлсийг хийж хэрэгжүүллээ, НҮБ дээр энэ жилийг Бэлчээр, нүүдлийн соёл иргэшлийн жил болгож тогтоол гаргасан зэрэг ахиц амжилтуудыг гаргасан. Бид цаашил хамтын ажиллагаагаа уламж идэвхижүүлэх болно. Мэдлэгийг ашиглаж байх үед үнэ цэнтэй байдаг.
Алжир улсын төлөөлөл: Мэдлэг хуваалцана гэдэг нь зөвхөн мэдээллийг түгээх төдийгөөр хязгаарлаж ойлгож болохгүй. Шинжлэх ухааны үр дүнд гаргаж авсан мэдлэгийг газар дээр нь шийдэл болгож үр дүнтэй туршсанаа түгээхийг мэдлэг хуваалцах гэж хэлнэ. Бид бүхэн ийн шинэ технологийг нэвтрүүлэхэд тулгарч буй асуудлыг баримтжуулж, түгээхэд анхаарч ажиллах шаардлагтай.
ОХУ-н төлөөлөл: Би англиар биш орос хэлээр ярина. Конвенцын ажлын албыг сайн ажиллаж байгаа гэж харж байгаа ч Эр Рияадын уулзалтаас хойш ажил хангалттай биш байна. Дараагийн COP хүртэл мэдлэг хуваалцах, шилдэг технологийг шилж боловсруулах хэрэгтэй. Төв Ази болон ОХУ-д, Олон улсын бүс хоорондын “жишиг төв байгуулах”, энэ нь аль ч улсад байж болох бөгөөл тухайн орны дэд бүтэцэд суурилах нь зөв. Мэргэшсэн жишиг төв/төвүүдийг байгуулж ажиллах нь зөв гэсэн санаалчлагыг гаргав.
Европын холбоо: Манай байгууллага хяналт шинжилгээ, мониторингийн технологиудыг сайтар боловсруулан ажиллаж, хэрэгжүүлж байгаа. Конвенцын хэрэгжилтийг хянах хэрэгтэй.
Марокко улсын төлөөлөл: Дата-г газар дээр нь цуглуулах технологийг боловсруулан хэргэжүүлэх хэрэгтэй.
Uganda улсын төлөөлөл: Манай улсад Бельгийн төслийн дэмжлэгтэйгээр энэ талын ажил хэрэгжиж байна. Энэ ажлын хүрээнд өндөр нарийвчлалтай дата мэдээлэл цуглуулах сургалтын үйл ажиллагаа хийж байна.
Мексикийн төлөөлөл: Их дээд сургуулиуд энэ талаар судалгааны ажил хийж гүйцэтгэж байна.
Япон улсын төлөөлөл: COP17 маш сайн амжилттай зохион байгуулж буй Монгол улсын Засгийн газарт талархал хилэрхийлье. Мэдээллийн хүртээмжийг сайжруулах тал дээр ажиллах нь чухал. “Орон нутгийн иргэдэд суурилсан экосистемийн менежмент” концедцоо яг энэ танхимд энэ үйл ажиллгааны үеэр буюу-ний өдрийн 10:30 цагаас мэдээлэл танилцуулга хийнэ.
Кени улсын төлөөлөл: Нотолгоонд суурилсан шийдвэр гаргалтад анхаарч ажиллах хэрагтэй. Хүнсний тогтолцоог сайжруулахад шалгарсан технологиуд ашиглах нь чухал.
Fiji улсын төлөөлөл: Манай улс далайн жижиг арал улс. Эргийн хөдөө аж ахуйн газруудын хөрсний эвдрэл ихэссэн, тэдгээрийн экосистем алдагдаж байна. Үндэсний ба уугуул иргэдийн мэдлэгийг орчин үеийн ШУ-тай хослуулж байж жинхэнэ инноваци мэдлэг болно. Инновацын сүлжээ бий болгохыг уриалж байна.
Зимбабвэ улсын төлөөлөл: Газрыг сэргээхэд шинэ технологиуд ашиглаж байна. Манайд фермийн аж ахуйгаас болж доройтсон болон эмзэг хөрсийг сэргээх технологи бий. Нийтээрээ нэг талаасаа мэдлэг бий болгох, нөгөө талдаа бий болгосон мэдлэгээ бусдад дамжуулах мэдлэгийн мэдлэгийн урсгал бий болгоё.